paid-only post 5 минут унших

Сайн ноён хан Т.Намнансүрэнг хорлохыг завдсан хойд эхийг нь Нийслэл хүрээнд цаазалжээ

Халхын Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн 1878 онд одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт бар жилийн бар сарын бар өдөр тухайн үед “Догшин цоохор ноён” хэмээн алдаршсан Төгс-Очир, Эрдэнэ хатан Хандмаагаас мэндэлжээ. Намнансүрэн 1884 онд буюу зургаан настайдаа бэйс Чимэддорждоной, түшмэл Шийлэг нарт шавь орж Монгол бичгийг нэвтэрхий сурч, манж, хятад хэл үзэж, түүхийн судар судлан, хожим улс төрийн хэргийг ихэд эргэцүүлэх болжээ. Түүний багш Чимиддорждоной түшмэл Монгол хар ухаантай, хашир хэрсүү нэгэн байсан болохоор Намнансүрэнд доодсын амьдрал, Монгол ахуй заншлыг ч давхар мэдрүүлж сургажээ. Намнансүрэн эрдэмд боловсрохын хэрээр эгэл даруухан, ачлал хүмүүнлэгийн сэтгэлийг олж, царай зүс өнгөлөг, бие гоолиг тэгш хүн болон өсчээ.

 

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү