paid-only post 4 минут унших

Салхиар яригсад

Дэлхийн 2-р дайнд АНУ татагдан орж япончуудтай дайтаж эхлэх үед холбооны нууцлалтай холбоотой олон бэрхшээлүүд тулгарчээ.

Салхиар яригсад

Дэлхийн 2-р дайнд АНУ татагдан орж япончуудтай дайтаж эхлэх үед холбооны нууцлалтай холбоотой олон бэрхшээлүүд тулгарчээ. Америкчууд дайсандаа ойлгогдохгүйгээр чөлөөтэй ярьж болох олон янзын холбооны нууц хэл-түлхүүр зохиох ч удалгүй Япончууд түүнийг тайлж уншсаар. Энэ нь яваандаа маш нарийн төвөгтэй хэл болон өргөжсөн ч арлын орны нууц түлхүүр тайлагчид нь тун удалгүй учрыг нь олсоор л байлаа. Яваандаа Америк цэргүүдийн хоорондох холбоо харилцаа нь өөрсдөө ойлгоход ч бэрхтэй зүйл болж хувирсан ч хамгийн гол үүрэг болох нууц байдал нь хангалтгүй хэвээр байв. Энэ бүхний учир нь Америк болон Европын томоохон сургуулиудад боловсрол эзэмшсэн, эдгээр нутгуудад амьдарч бичгийн болон ярианы хэлнүүдийг гарамгай эзэмшсэн түлхүүр тайлагчид Японд олон тоогоор байсантай холбоотой юм.

Америкийн зэвсэгт хүчинд тулгарч байгаа энэ бэрхшээл ил болж хэвлэл мэдээллээр гарсныг Филип Жонстон гээч хуучин цэрэг эр уншиж таарч. Гэтэл энэ хүн нь багадаа Навахо омгийн индианчуудын резервац-д өссөн, энэ омгийн хэлийг мэддэг хүн байлаа. Нутгийн индианчуудыг эс тооцвол Жонстонтой адил Навахо хэл мэддэг хүн Америк даяар ердөө 30 хүн байсан бололтой. Учир нь индианы энэ омгийн хэл нь ямар нэг цагаан толгой байхгүй, бичгийн хэлгүй, аливаа нэг хэлний дүрэм гэж юм байхгүйтэй адил бөгөөд энэ хэлийг зөвхөн тухайн нутагт олон жил байж, ярилцаж байж л сурах боломжтой байв. Бас энэ хэлэнд аливаа үгийг 4 төрлийн авиагаар хэлэх ба авиа болгон тэс өөр утга агуулж байжээ. Тухайн хэлийг мэдэхгүй хүмүүс Навахо-чуудын яриаг сонсоод “ усан дотор ямар нэг хий гаргаж байгаа юм шиг”, “асар том ачааны галт тэрэг хажуугаар хурдтай өнгөрч байгаа юм шиг”, “хуучин муу шүүгээг шалаар чирэн зөөж байгаа юм шиг” ...гэх зэргээр тодорхойлж байсан нь уг хэлний тухай тодорхой ойлголт өгөх болов уу.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…