paid-only post 6 минут унших

Сансарт болсон хөгтэй явдлууд-1

Сансарт болсон хөгтэй явдлууд-1

Сансарт нисэх гэдэг хамгийн хариуцлагатай, хамгийн сонирхолтой ажил гэдэг. Гэхдээ энэ хариуцлагатай ажлыг хүн л хийж байгаа хойно элдэв инээдтэй тохиолдол, үйлдэл гарахыг алийг тэр гэх вэ.

Сансрын тухай элдэв хөгтэй юм уншиж байснаа санан цуглуулга болгох гэж оролдсон маань энэ бөгөөд зарим нэг өмнө нь уншиж, харж байсан зүйлээ олж чадаагүй учир ”цээжний пангаар” бичиж байгааг минь өршөөх биз ээ.Ингээд аливаа юм эх захтай учир сансарт болсон элдэв хөгтэй явдлын цуглуулгаа Юрий Гагаринтай тохиолдсон явдлаар эхлүүлье. 

Нууц код

Хүн сансарт анх гарахад сэтгэл зүй, оюун ухаан нь яаж ч болно гэсэн айдас  эрдэмтдийн дунд байсан бөгөөд анхны нислэгт хүний оролцоогүйггэээр  бүх л зүйл автоматаар явагдах ёстой байлаа. Гэвч тухай үеийн техникийн найдвартай байдал маш муу,ямар ч бэрхшээл гарч болох байсан учир гар удирдлагаар тоормослох боломжтой болгосон байна. Гэхдээ энэ удирдлагыг хүн гартаа авахын тулд ухаан санаа нь эрүүл байгаа гэдгийг нууц код оруулж батлах ёстой ба тэрхүү нууц кодыг тусгай  дугтуйнд хийн лацадсан байжээ.

 Гагариныг хүлгийн бүхээгт хийн бүх л аюулгүйн бүс болон бусад бэлтгэлийг хийж дуусаад хаалга хаахын өмнөхөн “Восток”-ын зохион бүтээгчдийн нэг болох  Олег Ивановский шивнэсэн дуугаар :
“-Юра! Юмыг яаж мэдэх вэ? Нууц код   1, 2, 5 шүү...

-Нууц гээд байгаа юм шүү бас. Өчигдөр наад кодыг чинь надад Марк Галлай, дараа нь Евгений Анатольевич Карпов  ... “ гэсэн гэдэг. 

Халамцуу Гагарин

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү