Сансарт болсон хөгтэй явдлууд -2
Архи уусан нь
Сансарт болсон хөгтэй явдлууд -1 түүвэрт маань Зөвлөлтийн сансар судлалд котрбандын хэрэг ихээхэн газар авсан тухай нэгэн түүхийг сонирхуулсныг зарим нэг нь санаж байгаа байх. Чухам ийм контрбандын аргаар Романенко, Гречко нарын баг (Союз-26)сансарт коньяк авч гарсан байна. Нэгэнт хэцүү хатуу “гаалийн” шалгалт давсан хойно зав чөлөө багатай байсан ч гэсэн “хуурай хуулийн” хяналт сулыг ашиглан хааяа нэг тамшаалсан шиг ажлаа хийж байжээ. Гэвч савтай шингэн маань талаас доош ороод ирэх үед уух боломжгүй болж ирлээ. Шингэн маань агаартай адил жинтэй болсон учир доошоо урсах гэж байхгүй сэгсрэхээр агаартай холилдон баахан хөөс үүсэх ба тэрийг нь уух гэж баахан хоосон агаар залгихаас өөр нэмэргүй. Сансар учир хүнсэнд зориулж болохоор гуурсны юм гэж байсангүй. Сансарт байх хугацаа ч дуусч байсан болохоор хугас шил юмаа орхихоос өөр аргагүй болжээ.
Гэтэл дараагийн баг маань тэрхүү үлдээсэн хагас юмыг нь дор нь хуурайлсан тухайгаа гайхуулж, сайхан бэлэг үлдээсэнд нь баярласан талархсан тухайгаа газарт ирээд ярьж гэнэ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү