paid-only post 3 минут унших

Сансрын үзэг

Сансрын үзэг

Интернетийн олон зуун мянган сайт, бусад мэдээллийн хэрэгсэл дундаас ялгарч түмэн олонд танигдах гэж янз бүрийн зүйл санаанаасаа зохиож бичин анхааралд өртөх гэж оролдсон маш их зүйлүүд үнэн бодит түүх мэт болж тархсан байдаг гэдэг. Манай “бурхнаар бөөлждөг” ч юм уу  ”Ромбу гаригтай” харилцдаг зэргийг бодвол бас ч үнэн байж магадгүй гэж эргэлзмээр , янз бүрийн нарийн деталь, нэр ус оруулан бичсэн “үхэшгүй мөнхийн хутгийг олж, ямар өвчин зовлонд нэрвэгддэггүй ард түмэн” ч гэх юм уу, “Америкийн Дональд Күк байлдааны хөлөг онгоцыг Оросын ганцхан фронтын Су-24 бөмбөгдөгч ямар ч ажиллагаагүй болгон 27 усан цэрэг нь эрэгт гарангуутаа цэргээс сайн дураар яаралтай халагдсан” гэх мэтийн зүйл олон бий. Энэ удаа сансрын орчинд буюу жингүйдлийн үед найдвартай ажиллах үзэг бүтээх гэж Америкчууд олон сая доллар зарсан байхад Зөвлөлтийнхөн зүгээр л балын харандаагаар бичээд болж байсан гэх нэгэн “үнэн” түүхийн бодит байдлын тухай.

Америкчууд буюу NASA үнэхээр сансрын элдэв техник хэрэгсэл болон янз бүрийн төсөлд мөнгө харамгүй зарж байсан нь яах аргагүй үнэн. Жингүйдлийн нөхцөлд найдвартай ажиллах үзэг авахын тулд бас ихээхэн мөнгө зарсан нь ч үнэн. Гэхдээ тэр үзэгний үнэ нь саяар тоологдох үнэтэй эд биш биш харин 128 долларын үнэтэй байсан байна. Энэ бол 1965 оны тоо. Тэрхүү харандаа нь механик аргаар хошуугаа урагш гаргадаг (ард нь дараад л бал урагшаа болдог одоогийн энгийн харандаатай адил механизм), маш бат бөх гадаргуутай хамгийн энгийн бал хошуу бүхий харандаа байжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү