1914 оны зургадугаар сарын 28-ны үд дунд Сараево хотын Латин гүүрний дэргэдэх нэгэн жижиг дэлгүүрийн буланд арван есөн настай туранхай, цонхигор залуу халаасандаа гар буу, хор нуусан чигтээ зогсож байлаа. Тэр өглөөний төлөвлөгөө бүтэлгүйтэж, бусад хамсаатнууд нь баригдах буюу тарж одсон тул түүнд хийх юм үлдээгүй мэт санагдаж байсан бөгөөд тэр хэдхэн хормын дараа юу тохиолдохыг мэдээгүй байв.
Яг тэр мөчид Австри-Унгарын хаан ширээг залгамжлагч эрцгерцог Франц Фердинанд, түүний гэргий Софи хоёрыг тээсэн задгай машин буруу гудамж руу эргэж ороод, жолооч нь алдаагаа ойлгон тоормослож, хурдаа бараг тэглэн зогсоход машин нөгөө залуугаас хоёрхон алхмын зайд таарав. Гаврило Принцип хэмээх тэр залуу гар буугаа гаргаж хоёр удаа буудсан бөгөөд тэр хоёр сум хорин сая хүний амийг авч одсон дэлхийн анхны их дайныг эхлүүлжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү