1860 оны 9-р сарын 21 нд Бээжингийн ойролцоох Балишяо хэмээх нэгэн гүүрэн дээр Хар тамхины 2-р дайны шийдвэрлэх тулалдаан болсон бөгөөд Англи Францын цэргийн Бээжин рүү довтлох довтолгоог зогсоох сүүлчийн түшиц газар нь энэ байж. Манж Чин улс энэ гүүрийг хамгаалахын тулд (үнэндээ 2 гүүр байсан бөгөөд нэг нь Балишяо хэмээх чулуун гүүр нөгөө нь Бусышяо гэсэн явган хүн л явах боломжтой модон гүүр)тайпингийн бослогыг дарахад гялалзсан амжилт гаргаж байсан, Англи Францын эсрэг дайнд хэд хэдэн тулалдаанд ороод авсан Сэнгэринчен жанжны удирдлага дор 40-50 мянган цэрэг өгсөн байснаас 30 мянга нь морьт цэргүүд байлаа. Тухайн үеийн Манж чин улсын байдлыг бодоход энэ 30 мянган морьт цэргийн нэлээд хэсгийг Монгол цэргүүд (мэдээж Өвөр монголчууд ороод, Сэнгэринчен хорчин хошууны хүн, Хасарын удмын хүн байв) эзэлж байсан бололтой.
Гүүрний төлөөх тулалдаанд нөгөө тал нь нийт 10 000 гаруй цэрэг бүхий Англи Францын хоёр хэсэгтэй байснаас Францын цэргийг генерал Шарль Кузен-Монтабан, Английн цэргийг Жеймс Грант нар удирдаж байв. Хэдийгээр энэ холбоотнууд хүн хүчний тооны хувьд хэд дахин дутуу боловч цэргийн сургалт, тактик,техникийн давуу байдалдаа найдаж 21-ний үүрээр довтлохоор шийдсэн байна. Сэнгэринчен 22-нд өөрөө довтлохоор бэлдэж байсан гэдэг баримт ч бий бөгөөд хэрвээ энэ үнэн бол холбоотнууд үүнийг нь мэдэж, өрсөж довтолсон бололтой.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү