paid-only post 4 минут унших

Шатсан гэрлээс болж сүйрсэн онгоц

1972 оны 12-р сарын 29 ний өдөр Нью-Иоркын нисэх буудлаас 168 зорчигч, багийн 9 гишүүн бүхий Локхид Л-1011 Трайстар онгоц хөөрчээ. Онгоцны дарга Роберт А.

Шатсан гэрлээс болж сүйрсэн онгоц

 1972 оны 12-р сарын 29 ний өдөр Нью-Иоркын нисэх буудлаас 168 зорчигч, багийн 9 гишүүн бүхий Локхид Л-1011 Трайстар онгоц хөөрчээ. Онгоцны дарга Роберт А. Лофт нь Eastern Air Lines  компанид 32 жил ажиллаж, нийт 29 700 цаг ниссэн жинхэнэ хашир туршлагатай нисгэгч бол хоёрдугаар нисгэгч Альберт Ж. Стокстилл нь 5800 цаг ниссэн гэхээр бас хэнээс ч дутахгүй дадлагажсан хүн байв. Бас борт инженер Дональд Репо нь  51 настай, нислэгийн цаг нь 15 700 цаг ...

Энэ мундаг туршлагатай нисгэгчид цугласан болохоор ямар нэг онгоц турших гэж байгаа юм шиг санагдаж байж болох юм. Гэтэл энэ бол иргэний агаарын тээврийн хамгийн энгийн, жирийн нэг л нислэг бөгөөд тэдгээр нисгэгчид ингэж нэгэн баг болсон нь цэвэр тохиолдол байлаа. Ингээд ч зогссонгүй нисгэгчдийн бүхээгт Eastern Air Lines-ийн ерөнхий инженер Анжело Донадео бас явж таарсан юм гэдэг. Гэтэл ийм олон “ас”-уудаар удирдуулсан онгоц  нь хамгийн жижигхэн, энгийн нэг муу чийдэнгээс болж сүйрэх юм гэж тэр үед хэн санах билээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…