Нийтлэлч Чалчаа саарал
1966 онд Хятадын удирдагч Мао Зэ Дун нь энэ үгийг тухлаг сандалд сууж, хүнд суртал, хээл хахуульд идэгдсэн түшмэдийн гайгаар хувьсгалаар олж авсан ололт амжилт болгон гажуудаж, сүйрэх аюулд ирсэн учир хэлсэн гэдэг . Үнэндээ энэ бол аливаа хувьсгалын дараа гардаг эрх мэдлийн төлөөх тэмцэл байсан бөгөөд “Их Үсрэлтийн” бодлогын үеэр суларч ирсэн нэр нүүрээ аврах гэсэн Маогийн оролдлого байлаа. Энэ үгээр соёлын хувьсгал гээч зүйл эхэлсэн нь Хятадын түүхэнд бас нэг аймшигт муухай толбо болон үлдсэн билээ.
Соёлын хувьсгал гэдэг бол хөдөө, тосгоны ард иргэдийг бичиг үсэгтэй болгох, улс орны хөгжилд саад тотгор болж буй хуучирсан ёс заншлыг халах ...гэсэн оролдлого гэдэг утгаар цөөнгүй улс оронд хэрэгжиж байсан (Монгол улсад соёлын довтолгоо нэрээр хэрэгжиж бичиг үсэг үл мэдэх явдлыг ихээхэн багасгасан, хувийн ариун цэвэр гэх мэт ойлголт бий болсон... гэх мэт) бол харин Хятадад энэ хувьсгал ихээхэн өөр утга агуулгатай зүйл болж хувирсан юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү