XVI зуунд Тоётоми Хидэёши хэмээх эр янз бүрийн арга явуулгын ачаар Япон улсыг нэгтгэж улс орноо шинэчилж эхэллээ. Газрын, татварын олон шинэчлэл хийж эдийн засаг нь сэргэж эхэлсэн ч хуучин самурай байсан, ажил хийх гэдгийг адгийн гуйланчдын хувь заяа гэж үздэг хагас сая гаруй зэвсэгт нөхдүүд гэдэг том гай түүнд саад болж байв. Юм л бол муухай хашхираад сэлмээ бариад дайрах гэдэг энэ нөхдүүдийн асуудлыг шийдэх ганц зам нь дайн байлдаан байсан ба Тоёотоми нь эдгээр нөхдүүдийг цуглуулж Солонгос хэмээх улсыг эзлэн авахыг тушаан явуулжээ. “Ер нь юмыг яаж мэдэх вэ, олон дахин нааш цааш явж байхаар Хятадыг ч гэсэн тэр далимдаа бас эзлээд авбал...”гэсэн утгатай юм ч хэлсэн гэх.
Дайн байлдаан хийж, шинэ улс орон эзэлж аван баяжна гэж баярласан 200 000 гаруй самурайнууд Солонгосын эрэг дээр буунгуутаа л сүйдэлж эхэллээ. Хэдхэн хоногт Сеул хүрч, Солонгосын цэргүүд гэх бөөгнөрсөн олон нөхдүүдийг ёстой л элдэж байсан бөгөөд угаасаа зэвсэг муутай, хуяг дуулга байхгүй, зохион байгуулалт гэх юмгүй, байлдах чадвар султай 50 000 цэргүүдийн ихэнх нь анхны томоохон ялагдлын дараа тарж бутарч, бууж өгч эхэлсэн байна.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү