Хоёр Солонгосын тухай зарим нэг...
Хоёр Солонгосын удирдагч нар уулзалдан, инээлдэж хөхрөлдөн жигтэйхэн байгаа энэ үед өмнөх түүхийн зарим нэг явдлыг эргэн санах хэрэгтэй болов уу. Хэдийгээр хоёр Солонгос нөхөд бүр эргэн нэгдэх тухай яриа хөөрөө гаргаж болох хэмжээний юм ярьж байгаа ч аль алиных нь жинхэнэ эзэн, удирдагч болох далайн цаадах нөхөр юу хэлэхээс хамаг юм шалтгаалах учир эдгээр уулзалтад айхтар ач холбогдол өгөх нь яарсан хэрэг болох биз. “Аль алиных нь эзэн” гэхээр чалчаа саарал солиорч гэж бодож магадгүй.
Товчхоноор бол Ази дахь Америкийн хамгийн сайн, найдвартай эрх ашгийг хамгаалагч нь Хойд Солонгос улс бөгөөд чухам тэднийг жаахан өдөөж өгөөд хариу үйлдлээр нь Хятад, Оросыг хянах түшиц газраа зовлонгүй хадгалж байгаа гэдэг утгаар энэ үгийг хэлсэн билээ. Байдал эвгүйтээд, өөрөөр хэлбэл хоёр Солонгосын харилцаа хэт сайжраад ирвэл эдийн засгийн ямар нэг нэмэлт хориг арга хэмжээ аваад дээр нь хилийн ойролцоо хээрийн сургууль хийхэд л болоо. Өнөөх булцгар залуу орилоод босоод ирнэ. Харж байна уу ямар муухай дайнч нөхөр вэ? гэж барууны хэвлэл мэдээлэл, зурагт радио ам уралдаад л ...хариуд нь өнөөх нь цөмийн зэвсэг, баллистик пуужингаа туршаад... иймэрхүү л байлаа. Харин цаашид яах бол?
Өмнөх түүхийг харъя.
Дайн эхэлсэн нөхцөл байдлыг янз бүрээр тайлбарлаж ярьдаг ч гол шалтгаан нь энэ улсыг хэн нэг нь чөлөөлж авраагүй, Япончууд зүгээр л тэр хол хаа нэгтээ бууж өгөөд Солонгос эзэнгүй болсон явдал юм. Нэг л өдөр учраа мэдэхээ байсан Солонгосын өмнөд талд нь Америкчууд, хойд талд Оросууд орж ирээд энэ улсын дундуур шулуун шугам татаад өөрийн нөлөөллийн бүс гэж зарлаад хоёр хуваагдсан байдаг. Арай зальтай юм болохоороо Америкчууд газар нутгийн талыг боловч хүн амын 2/3-ыг өөрийн нөлөөллийн бүсэд багтааж чадсан гэж байгаа. Ингээд л бүх зүйл жин тан. Ганцхан гэм нь Солонгосчууд энэ талаар юу бодож байгааг тоож үзэх хүн байсангүй.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү