paid-only post 15 минут унших

Сталин: Миний булшин дээр хур их хог новш авчирна, гэвч түүнийг түүхийн салхи арчих болно

Иосиф Виссарионович Сталин, жинхэнэ нэр нь Жугашвили. Тэрээр 1879 онд Гүржийн Тбилисийн ойролцоох Гори хэмээх жижиг хотод гүрж гэр бүлд төрсөн. Түүний өвөг эцэг Вано Жугашвили усан үзэм тарьж, худалдаалдаг байжээ. Эцэг Виссарион Иванович Жугашвили Тбилист ирж гутлын үйлдвэрт ажиллаж байгаад хожим нь Гори хотдоо хувиараа гуталчны газар ажиллуулах болсон байна. Сталины эх Екатерина Георгиевна Гамбареул тосгоны хамжлагын тариачны гэр бүлд төрсөн. Гэрийн ажлаас гадуур өдрийн хөлсний ажил хийдэг, гурван хүү төрүүлсэн ч хоёр хүү нь багадаа эндэж ганц Сталин эсэн мэнд өссөн байна.

Эцэг Виссарион Иванович Жугашвили, эх Екатерина

Георгиевна Гамбареул

Сталиныг бага байхад ажил хэрэг нь бүтэлгүйтэж эхэлснээр эцэг нь архинд орж удалгүй эцэг, эх нь салсан байна. Сталины аав салахдаа хүүгээ өөр дээрээ авахыг хүссэн боловч ээж нь өөрөө өсгөжээ. Ээж Екатерина хүүгийнхээ ирээдүйд анхаарал тавьж тухайн үеийн нийтлэг хэлбэр болох шашны сургуульд оруулах гэсэн боловч тэрээр орос хэл огт мэддэггүй байсан тул сургуульд орж чадсангүй. Харин Горийн үнэн алдартны санваартан Христофор Чарквианийн хүүхдүүд эхийнх нь гуйлтаар 1886-1888 оны хооронд Иосифт орос хэл заажээ. 1889-1894 онд Иосиф Жугашвили сургуульд орж суралцсан байна. Тухайн цаг үед Орос оронд энгийн иргэдийн амьдрал хүндхэн байсан бөгөөд Хаант засаглалын эсрэг тэмцсэн хэнийг ч болов алс хол цөллөгт явуулах нь хэвийн зүйл болоод байв.

Зохиолч Фёдор Михайлович Достоевский

Хөдөөд иргэд том том газрын эздэд хамжлагын байдлаар хүч хөдөлмөрөө хамгийн хямдаар үнэлүүлэн амь зууна. Хотжилт нэмэгдэхийн хэрээр хөдөө тосгодоос амьжиргаа хайх иргэд, шинээр бий болж байсан үйлдвэр фабрикуудад мөн л хямдхан ажиллах хүч болж байв. Хаант Оросын нийгэмд баян хоосны ялгаа асар хол зөрүүтэй болж иржээ. Энэ талаар Оросын алдарт зохиолч Фёдор Михайлович Достоевский зохиолуудад тусгагдсан байдаг. Достоевский өөрийн зохиол туурвилдаа тухайн цаг үеийн энгийн ард иргэдийн амьдралыг тусгаж байсныхаа төлөө олон жил цөллөгт байх ялаар шийтгүүлсэн байдаг. Нийгмийн ялгаанд дургүйцэх нь улам бүр олныг хамарч энэхүү хүчин зүйлээс үүсэн гарах хөдөлгөөнүүдийн нэгэнд нь Сталин элсэн орсон байдаг. Сургуулиа амжилттай төгсөн нь Тбилисийн үнэн алдартны шашны семинарт элсэн орох эрхийг авсан байна. Тэрхүү семинарт элсэн ороод анх удаа марксизмтай танилцжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү