History.mn дэлхийн хоёрдугаар дайны шийдвэрлэх үе болсон Сталинградын тулааны тухай, фельдмаршал Ф.Паулюс болон генерал Зейдлиц нарын олзлогдсоноос хойшхи хувь заяаг өгүүлж байна.
Арванхоёрдугаар сар гэхэд Сталинградад бүслэгдсэн Германы 6 дугаар арми руу агаарын замаар "гүүр" босгоно гэдэг үнэхээр бүтэшгүй зүйл гэдэг нь тодорхой болов. 1942 оны арванхоёрдугаар сарын 7-ны байдлаар өдөрт таван хүн нэг талхыг хувааж идэж байв. Удалгүй талх ч үзэгдэхээ болив. Сталинград дахь бүх л морь, нохой, муур, хархыг хүртэл идэж дуусгалаа. Уг “тогоо” буюу бүслэлтэд орсон 250 мянган цэргээс зөвхөн 40 мянга нь л тулалдаанд идэвхтэй оролцох хэмжээний чадвартай байв. Гэсэн мөртлөө гудамж, хонгил, байшин бүрийн төлөө тулалдаанд яаж ийгээд л германчууд ясны дайчид гэдгээ харуулан тулалдах хүч гаргаж байдаг бол бүслэлтэд тэдэнтэй хамт орсон Румын, Италийн анги нэгтгэлүүд огт байлдааны ажиллагаанд оролцолгүй бууж өгч, хариуцсан байрлалаа алдаж байв. Хоргодох байрууд бүслэгдсэн немцүүдийн гуравны нэгийг л багтааж байсан тул тэдний ихэнх нь бөмбөгнөөс үүссэн хонхорхойн хөлдүү газар окоп маягаар хоноглодог байлаа.
Оросуудын анхны тооцоогоор 80-90 мянган германчууд бүслэгдсэн гэж тооцож байсан нь алдаатай болж энэ чинээгээр бүслэлтийн цагирагийг хумих, шахах ажиллагаа удаашралтай болж байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү