paid-only post 4 минут унших

Сталины зөнч Мессинг гэж хэн байв?

Вольф Мэссинг 1943 онд Сталинд дайн 1945 оны 5-р сард дуусна гэж хэлжээ. Түүний зөн билэг үнэн байсан уу?

Сталины зөнч Мессинг гэж хэн байв?

Мэссинг Дэлхийн II дайн 1945 оны 5 сарын 4-5 хавьцаа дуусна гэж 1943 онд Сталинд хэлж байжээ.

Хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон бий. Тэдний нэг болох Вольф Мэссинг Дэлхийн II дайн 1945 оны 5 сарын 4-5 хавьцаа дуусна гэж 1943 онд Сталинд хэлж байжээ. Тэр ч ч бүү хэл Гитлер хэрхэн амиа хорлохыг он сар өдрөөр нь яг таг хэлсэн байна. Мэссингийг 1960-1970-аад онуудад ЗХУ-ын бүх хүн мэддэг байж.

ЗХУ-ын тухайн үеийн эрх баригчид алдарт ховсчин, зөнч Вольф Мессингийг өөрийн зорилгод ашиглаж байсан. Нэг удаа Сталин түүнийг дуудаж, цагаан цаас үзүүлэн, банкнаас 100 мянган рублийг авч ирэх даалгавар өгчээ. Мессинг кассчинд очоод тэр цаасыг 100 мянган рублийн чек гэж итгүүлж чадав. Туршилт дууссаны дараа кассчин эр гарт нь чек биш хоосон цаас байгааг хараад зүрхний шигдээс болсон юм. Сталин дараа нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны ардын комиссар Л.П.Бериягийн хамгаалалтыг аргалан, өрөөнд нь ямар ч үнэмлэхгүйгээр нэвтэрч орохыг Мессингэд тушаажээ. Мессинг үүнийг ч хялбархан биелүүлсэн гэдэг. Сталин түүнээс яаж чадсаныг нь асуухад тэр өөрийгөө Аюулгүй Албаны дарга Берия байна гэж бүх харуулуудыг ховсдон итгүүлж байранд нэвтэрсэн гэжээ. Тухайн үед Мессингийг харсан харуулууд тов хийтэл ёслоод өнгөрч байсан тухай тэрээр дурссан байдаг.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…