ЗХУ-ын удирдагч агсан И.В.Сталин гээч аймшигт догшин мангасын тухай юм энд тэндгүй зөндөө бий. Ард түмэн болон бусдын үгийг хүлээж авдаггүй, өөрөөс нь өөр бодолтой хэн хүнийг хэлмэгдүүлэн устгадаг, үгүйдээ л 10 жил шорон оронд хийж хатаадаг байсан гэх. Хэр үнэн худлыг нь хэн мэдлээ. Ямар ч байсан энэ хүнтэй ойрхон ажиллаж байсан зарим нөхдүүдийн дуртадгал дотор сонирхолтой юмс нэлээд дайралдах ба энэ удаа Сталиныг олны өмнө харааж загнасан нэгэн генералын тухай сонирхуулъя. Тариачин гаралтай, бутач хүү Иосиф Родионович Апанасенко 1911 онд цэрэгт татагдаж, тэндээ бичиг үсэгтэй болон байлдаж өөдөлж дэвшсээр 1917 онд Георгиевийн загалмай одон хүртсэн баатар эр болжээ. Дараа нь улаан армийн морин дивизийн дарга болсон ба хавь ойрынхондоо догшин ширүүн зантайгаараа алдаршсан нэгэн байсан гэдэг. Өгсөн тушаал зааврыг утгагүй, олон цэргийн амь насанд аюултай гэж үзвэл “утгагүй тушаалыг биелүүлэхгүй” гэж ил хэлж эсэргүүцдэг энэ нөхрийг дарга нь нар нь тэвчин өнгөрөөдөг байсан нь түүний дайчин чанар, байгуулсан гавьяатай нь холбоотой юм. Энэ үеэс Сталин нь Апанасенког зүс таних болсон байна.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү