paid-only post 4 минут унших

Стэнфордын шоронгийн туршилт

1971 онд Америкийн Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач-багш Филипп Зимбардо нь хүн тодорхой орон зайд хоригдох, янз бүрийн дарамтад орох үедээ сэтгэл санааны ямар өөрчлөлтөд ордог талаар нэгэн…

Стэнфордын шоронгийн туршилт

 1971 онд Америкийн Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач-багш Филипп Зимбардо нь хүн тодорхой орон зайд хоригдох, янз бүрийн дарамтад орох үедээ сэтгэл санааны ямар өөрчлөлтөд ордог талаар нэгэн туршилт явуулжээ.  Засаг төрөөс санхүүжүүлсэн энэ төсөлд 24 эрэгтэй хүнийг зараар олж сонгон хоёр бүлэг болгон хувааж нэг хэсэг нь шоронгийн хуяг, нөгөө хэсэг нь хоригдол болох ёстой байв. Эдгээр хүмүүс энэ жүжиглэлтийнхээ төлөө өдөрт 15 доллар авах ёстой байсан бөгөөд хуяг, хоригдол болох эсэхийг нь зүгээр л шодолтоор буюу зоосон мөнгө шидэн байж шийдсэн гэдэг. Ингээд туршилт эхлээд хоёр дахь хоногоос хоригдогсод “бослого” гаргаж, 6 дахь өдөр шоронгийн хуяг нарын сэтгэл санааны болон бэлгийн дарамтаас болж туршилтыг зогсооход хүрчээ. Туршилт хоёрхон долоо хоног үргэлжлэх ёстой байсан боловч яагаад ийм хурдан дуусваа?

Туршилтад орох хүсэлтэй хүмүүсийн бүртгэлээс сэтгэл зүйн ямар нэг асуудалгүй, урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй хүмүүсийг сонгож аван хэнийг хуяг, хоригдол болгох талаар ярилцаж эхлэхэд олонх нь хоригдол болох хүсэлтэй байсан гэдэг ба дараа нь хамгийн догшин, зэвүүн авир гаргаж байсан нэг нөхөр ч бас хоригдол болох хүсэлтэй гэж байв. Нэгэнт ихэнх нь хоригдол болох санал тавьсан учир зоос хаян хэн нь хэн болохыг шийдлээ. Хоригдол болсон хүмүүс дараа нь энэ зоос шидэлт нь хуурамч зүйл байсан, анхнаасаа бие бялдар сайтай, өндөр, булчинлаг, тусгайлан бэлтгэсэн хүмүүсийг хуяг болгосон гэж ярьж байсан боловч үнэндээ тэд бие хаагаар илүүрхээд байх юмгүй, хоригдлуудын адил цэрэг цагдаа, шорон оронгоос дэндүү хол хүмүүс байжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…