Жалайрын Мухулай Чингис хааны хамтран зүтгэгч нараас хамгийн өндөр байр сууринд гарч ирсэн цэргийн нэрт зүтгэлтэн, алдарт жанжин юм. Мухулайн харьяалагдах Жалайр аймаг нь сурвалжит Монгол аймгуудын нэг бөгөөд Боржигон аймгийн унаган боол нь байжээ. Мухулайн өвөг дээдэс үе улиран Онон мөрний хөвөөнөө нутаглаж байсан ба Мухулай 1171 онд мэндэлжээ. Тэрээр 15 настайдаа Чингис хааны албанд зүтгэж эхэлжээ. Харин зарим эх сурвалжид Мухулай 27 настай байхдаа Чингис хаанд дагаар орсон гэж бичсэн байна. Мухулайн эцэг бол үнэнч шударга хүн байсан бөгөөд Чингис хаанд хүчин зүтгэж явжээ. Чингис хаан Мухулай нарын нөхөрлөсөн үе нь Монголчууд тарж бутарсан олон овог аймгууд нэгдэн нийлэх гэж буй тэмцлийн ид үе байсан юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү