Шумбагч онгоц янз бүрийн шалтгаанаар живж сөнөсөн олон тохиолдол бий. Дайсны торпед болон гүний минэ, өөр хоорондоо болон усан доорх хад уул мөргөх, орчин үеийн хэт нарийн техникийн янз бүрийн шалтгаанаас болж гээд тоолбол олон юм гарч ирнэ. Гэхдээ бас санаанд оромгүй тохиолдол бий бөгөөд Энэтхэгийн нэгэн шумбагч хөлөг усны гүн рүү шумбахдаа хөлгийн дээд нээлхийг хаагаагүйгээс түүгээр нь ус орон сөнөж живсэн гэх мэтийн эмгэнэлтэй биш байсансан бол инээдтэй гэмээр ч тохиолдол бас бий. Харин энэ удаа усан доогуур шумбагч хөлөг суултуураас болж живсэн тухай сонирхуулах болно. Суултуур гэж үү? Нөгөө юу яахдаа суудаг тэр л суултуур...
Норвегийн Берген дэх баазад саяхан засвараас гарч шинэ мэт болсон Германы шумбагч онгоц U-1206 ирж далайд гарах бэлтгэлээ хийж эхэлсэн тэр үе нь 1944 оны сүүл үе байв. Уг онгоц нь шив шинэхэн мэт болж засагдсан, багийн гишүүд ч гэсэн шинэ, Карл Адольф Шлитт хэмээх даналзсан сайхан капитантай (капитан-ахмад гэсэн цэргийн цол биш онгоцны дарга), ер нь л Германы Kriegsmarine-ны нүүр царай гэж хэлж болохоор гялалзсан сайхан амьтад.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү