Ажлын завсраар та гарч тамхи татах гэж байгаа бол танд нэг жижигхэн домог ярианы тухай сонирхуулъя. Ямар ганцаараа гаралтай биш, хүмүүстэй цуг гарчхаад юу ч ярилгүй сороод байх нь бас хаашаа ч юм...
Та тамхи татдаг бол гал " гурвалдаггүй" гэсэн үг, хэллэг олон сонссон байх. Зарим нь бүр гурав дахь хүн болоод асаах гэхэд энэ үгийг хэлээд чүдэнз, асаагуураа унтраагаад хэсэг байж байгаад дахиж асаана. Яагаад гал "гурвалж" болдоггүй юм бэ гэхээр өөдөөс нэг ийм түүх, домог ярьж өгнө : Харанхуй шөнөөр эхний хүн тамхиа асаах үед дайсны мэргэн бууч таныг олж харна, дараагийн хүний тамхийг асаах үед хараандаа оруулж аваад гурав дахь хүн тамхиа асаах үед нь буудаж тэрхүү 3 дахь хүнийг нэг мөсөн тамхинаас гаргана... гэх юм уу нэг иймэрхүү л анзааны юм байна. Мэдээж хүн хүнээс болоод зарим нэг нь онигоо тоглоом наадам болгож ярих бол зарим нэг нь бүр маш нарийн түүхийн судалгаа аятай сүртэй ярьдаг. Ямар ч байлаа гэсэн та тамхи асаах үед гурав дахь хүн болон очих үед дээрх үгийг 70-80%-д нь сонсох байх. Энэ ер нь хэр үнэн үг юм бол? Хаанаас гарсан үг болоод бидний дунд ийм хүчтэй газар авсан юм бол?
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү