Нийтлэлч Чалчаа саарал
Америкийн эрдэмтэн, инженер, зохион бүтэгч, бизнесмен Томас Эдисоныг бид хүүхэд байхаасаа л мэднэ. Энэ айхтар эр чийдэнгийн нэгэн төрөл, телефон утасны сайжруулсан хувилбар, кино аппарат, телеграф холбоо...гээд олон зүйлийг зохион бүтээсэн хүн гэдэг билээ. Хэдийгээр энэ хүн эдгээрийг зохион бүтээгээгүй, зүгээр л хулгайлсан тухай маш их яриа байдаг ч энэ удаа Эдисоны хулгайн тухай биш, харин уг хүн хэрхэн яаж оргилд хүрсэн тухай, үнэндээ бол ээжийнх нь тухай нэгэн түүхийг сонирхуулъя.
Эдисоныг багад нь Аль гэж хочлон дууддаг байсан ба өвчний учраас нэг чих нь бараг юм сонсдоггүй, тэгсэн мөртлөө бүр хэтэрхий гэмээр сахилгагүй хүүхэд байж. Хичээл дээр очоод ямар ч юм анхаарч чадахгүй учраас юу ч ойлгохгүй, эргэн тойронд болж өнгөрсөн явдлыг ч эргэн санах гээд чаддаггүй байлаа. Энд тэнд явж байхдаа нүх саванд унах, юм хум мөргөх бол хэвийн явдал бөгөөд мэдэхгүйгээсээ болж энд тэнд гал түймэр тарих нь ч тохиолдоно. Гэхдээ тэрээр тээрмийн сэнс эргэлдэн байгааг, аливаа нэг агуулахын ханан дээрх элдэв зарлал, реклам бүхий самбарыг удаан хугацаагаар харан суух дуртай нэгэн байж.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү