Нийтлэлч Чалчаа саарал
1932 онд Монголын баруун аймгуудад гарсан зэвсэгт бослогын үеэр босогчид бензин нь дууссан танкыг зодож нүдэн, хүлж байгаад гэрэл нь асаж унтрахаар “одоо л үхэх нь” хэмээн баярлаж байсан гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй яриа бий. Энэ удаа Архангайн Тариатад болсон байж болзошгүй явдлаас арай илүү бүтэлтэй болсон явдлын тухай хоёр түүх.

Иван Павлович Середа хэмээх Зөвлөлтийн нэгэн цэргийг хоол сайн хийдэг, төмс хурдан арилгадаг болохоор нь хорооны “гал тогооны ерөнхий командлан захирагч” болгосон байна. Зүгээр ч үгүй 21-р механикжсан корпусын 46-р танкийн дивизийн 91-р танкийн хорооны гал тогооны ерөнхий командлан захирагч гэж байгаа. Танкчдын дунд байж, хоолыг нь хийж хэрүүл уруул, магтаал сонсож байдгийн хувьд танкны тухай зарим нэг мэдлэгтэй болсон бололтой. Магадгүй алсын Монголд болсон гэх цуу яриаг сонссон ч юм билүү.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү