paid-only post 4 минут унших

Тэнгист хийсэн “ятууны ан”

1944 оны 6-р сарын 18 ны өдөр Японы тэнгисийн цэргийн адмирал Жибасура Озавад нэгэн чухал мэдээ ирлээ.

Тэнгист хийсэн “ятууны ан”

1944 оны 6-р сарын 18 ны өдөр Японы тэнгисийн цэргийн адмирал Жибасура Озавад нэгэн чухал мэдээ ирлээ. Тэрхүү мэдээнд Филиппиний ойролцоо Америкийн флотын томоохон хүч цугларсан болон янкууд Озавагийн бүлэглэл ойрхон байгаа гэдэг талаар ямар ч мэдээлэлгүй байж болох тухай дурдсан байв. Тухайн үед энэ адмиралын мэдэлд 5 хүнд, 4 хөнгөн нисэх онгоц тээгч, эдгээр хөлгүүд дээр сөнөөгч, бөмбөгдөгч, торпед зөөгч нийлсэн 450 онгоц байлдааны бэлэн байдалд байжээ. Озава ч үүнийг ашиглан нэн даруй  гэнэтийн дайралт хийхээр шийдэхдээ цэрэг техник зэвсгийн хувьд ч бага зэрэг дутуу зэрэгт айхтар ач холбогдол өгсөнгүй. Цагтаа адмирал Нагумо үүнээс хамаагүй даруухан хүчээр Перл Харборыг яйртал цохиж байсан түүх бий хойно.

Ингээд Японы нисэх онгоц тээгчээс дайралтын эхний хэсэг болох 68 онгоцыг агаарт хөөргөснөөр тулалдаан эхэллээ. Америкчуудын хувьд энэ нь хэдийгээр гэнэтийн зүйл байсан боловч тэд тэр даруй зохион байгуулалттай эсэргүүцэл үзүүж, Японы 68 онгоцны 42-ыг нь унагасан ба үлдсэн хэд нь хамгаалалтын нягт галыг дайрч нэвтэрч чадалгүй хоосон газар бөмбөгөө хаян зугтахаас өөр аргагүй болжээ. Ганцхан бөмбөг “Өмнөт Дакота” хэмээх линкорыг онож, багахан гэмтээсэн, Америкийн ганц “Хеллкэт”  (Grumman F6F Hellcat) онгоцыг унагасан гэсэн амжилттайгаар Япончуудын эхний дайралт дууслаа. 42:1!

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…