Нийтлэлч Чалчаа саарал
1995 оны зун цаг. Чечений 1-р дайн.
Тухайн үеийн Оросын ялзарч доройтсон арми нь Чечений ихэнх газар нутгийг ямар нэг хэмжээгээр хяналтдаа авч, ойрын ирээдүйд энэ бүсэд дахин үндсэн хууль хэрэгжиж эхлэх нь ойлгомжтой болсон гэхээр тийм цаг ирж байсан ба Чечений террористуудын хувьд байдал тун хүндхэн болж байсан үе билээ.
Арабын ертөнцийн санхүүжилт, барууны орнуудын улс төрийн дэмжлэгийг дахин олж авахын тулд Дудаев, Масхадов, Басаев, Гелаев...зэрэг террористуудад томоохон ялалт амин чухал хэрэгтэй байлаа. Хэрвээ тэд 1994-1995 оны оны заагт болсон Грозный хотын төлөөх тулалдаан шиг дахин нэг ялалт байгуулж чадвал авилга хээл хахуульд ёроолдоо хүртэл идэгдсэн Оросын төр засгийг өмнөө сөхрүүлж ч болох боломжтой нөхцөл байдал харагдаж ...Ер нь л юм хаашаа ч эргэж болзошгүй тун эгзэгтэй цаг үе байсан юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү