1942 оны 4-р сарын 18 нд АНУ-ын “Hornet” онгоц тээвэрлэгчээс хөөрсөн 16 В-25 бөмбөгдөгч Токиог анх бөмбөгдсөн байдаг. Сэтгэлзүйн ач холбогдлоос өөр ямар нэг олигтой зүйл авчраагүй энэ бөмбөгдөлт нь сүйрлээр төгссөн гэж хэлж болох ба бөмбөгдөлтөөс буцаж ирэн буух ёстой Хятадын нисэх буудал дээр ганц ч онгоц хүрч чадаагүй байна. Ихэнх нь унаж эвдэрсэн, живсэн бөгөөд 2 машины баг тэр чигээрээ япончуудад олзлогдсон байдаг. (Перл Харбор киног санаж байна уу? Дулиттл буюу Алек Болдвин даргатай хэдэн онгоцоор Токиог бөмбөгддөг тэр хэсэг )
Америкчууд энэ бөмбөгдөлтөөс хойш олон зүйл өөрчилж бөмбөгдөх арга барил, техникээ зогсолтгүй сайжруулж байсан ба шинээр тулалдаанд орох В-29 онгоцондоо маш их найдлага тавьж байлаа.
Тухайн цаг үеэсээ хэдэн үеэр тасарсан энэ аймшигт, хүчирхэг бөмбөгдөгч анх 1944 оны 6-р сарын 15-16 нд шилжих шөнө Явато арал дахь нэгэн үйлдвэрийг бөмбөгдсөн бөгөөд 68 бөмбөгдөгч хөөрч, 47 бөмбөгдөгч байн дээрээ ирэн бөмбөгдсөн ба Америкчуудын хохирол 57 багийн гишүүн (5-6 онгоц болов уу), нэг сурвалжлагч болжээ. Япончуудын хохирол : үйлдвэрийн орчимд 1 ширхэг бөмбөг унасан байна.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү