paid-only post 4 минут унших

Токиогийн метронд болсон хорт хийн дайралт

Янз бүрийн шашны шинэ урсгал нэртэй солиотой, хэнээтэй гэмээр бүлэглэлүүд өч төчнөөнөөрөө бий болж амьтан хүнийг мунхруулж, хөрөнгө мөнгийг нь үрж устгаж, сэтгэл санааг нь хордуулж, хүний амь…

Токиогийн метронд болсон хорт хийн дайралт

Янз бүрийн шашны шинэ урсгал нэртэй солиотой, хэнээтэй гэмээр бүлэглэлүүд өч төчнөөнөөрөө  бий болж амьтан хүнийг мунхруулж, хөрөнгө мөнгийг нь үрж устгаж, сэтгэл санааг нь хордуулж, хүний амь насыг золигт гаргасаар ирсэн түүх одоо хүртэл үргэлжилсээр. Үүний нэг том жишээ нь Японы Аум Шинрекё бүлгэм юм.

Энэ бүлгэмийг үүсгэн байгуулагч болох Шоко Асахарагийн жинхэнэ нэр нь Тизоу Мацумото. Хар бага насандаа хараагүй болсон тэрээр 18 нас хүрээд Токиогийн их сургуульд орох гэж хэд хэдэн удаа оролдсон боловч дийлсэнгүй. Аргаа барсан залуу эмийн сангийн жижиг сүлжээ байгуулж, мандарины хальсаар хийсэн “шидэт эм” бүтээж олонд түмэнд зарж эхэлсэн боловч цагдаа нар түүнийг барьж аван ихээхэн хэмжээний мөнгөөр торгож, эмийн сан ажиллуулах эрхгүй болгосон байна. Энэ бол 1982 онд болсон үйл явдал.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…