paid-only post 5 минут унших

Toшиба ЗХУ-тай найзалсан нь

Хүйтэн дайны ид үе болох 1970-аад оны үед Америкийн цөмийн шумбагч онгоцнуудын дуу чимээ эрс багасаж, Зөвлөлтийн шумбагч онгоцыг илрүүлэх хүчин чадал нь ч нэмэгдэн байх тэр үед Оросууд өөрсдийн 3…

Toшиба ЗХУ-тай найзалсан нь

 Хүйтэн дайны ид үе болох 1970-аад оны үед Америкийн цөмийн шумбагч онгоцнуудын дуу чимээ эрс багасаж, Зөвлөлтийн шумбагч онгоцыг илрүүлэх хүчин чадал нь ч нэмэгдэн байх тэр үед Оросууд өөрсдийн 3 дахь үеийн шумбагч онгоцоо усанд тавьж эхэлжээ. Хэдийгээр эдгээр пуужин зөөгч, цөмийн шумбагч онгоц нь өмнөх үеийн хөлгөөс дуу чимээний болон бусад олон зүйлээр илүү сайжирсан ч Америкийн онгоцноос дуу чимээ ихтэй хэвээр. Тухайн үед шумбагч онгоцыг илрүүлэх цорын ганц арга нь акустик шинжээр нь хаа байгааг тодруулах явдал байсан учир энэ чимээг багасгах нь хамгийн нэн түрүүнд шийдэх ёстой зүйл байв. Зөвлөлтийн эрдэмтэд, зохион бүтээгчид маш олон төрлийн шинжилгээ судалгаа хийж олон дуу чимээний эх үүсвэрийг дарж, багасгаж чадсан ч шумбагчийн сэнснээс гарах дуу чимээг яаж ч чадсангүй. Шумбагч онгоцны сэнс нь маш нарийн төвөгтэй бүтэц бүхий хэлбэр, иртэй байж л бага чимээ анир гаргах ёстойг тогтоосон хэдий ч уг сэнсийг эрдэмтдийн тооцоолсон байдлаар хийх техникийн боломж тэр үеийн Зөвлөлүүдэд байсангүй буюу тэр сэнсийг “ирлэх” суурь машин огт байхгүй байлаа.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…