Энэ жилийн наадам мөн 7 дугаар сарын 11-13-нд болж 512 хүчит бөхийн дотор хэн хэн гэдэг хүчтэнүүд зодоглосныг Үндэсний төв архивт буй бөхийн бүртгэлээс шүүрдэн үзвэл дараах хүчтэнүүдийн нэрс тодорч байна.
Үүнд: Архангайн "буур" Н.Жамьян аварга, Булганы Б.Түвдэндорж аваргууд зүүн барууныг магнайлан босч, улсын арслангуудаас Архангайн "төмөр дэгээ" Ш.Төмөрбаатар, "босоо" Б.Банзар, Төвийн "молиго бүргэд" П.Бат-Очир, "улаан хүзүүт" Х.Дэлэг, Төвийн Л.Чимэд, Дорнодын "хумбаан хар" Л.Балсан, Архангайн "эрээн хавиргат" Б.Төрбат, Өвөрхангайн Ц.Банди, "гулзгай" У.Дамчаа, Хөвсгөлийн "хужаа" Ө.Чүлтэмсүрэн, Завханы "нахиу" Ш.Санжсүрэн, Архангайн "аат" Д.Лувсанжамц, "суудаг" Ц.Содов.
Улсын заануудаас Архангайн Б.Санжаа1, Булганы Ч.Цэвээн-Очир, Ж.Хорлоо, Ловон2, Лувсанжамба заан, "цагдаа" До.Содном, Дундговийн Д.Цэдэнгомбо, Төвийн О.Дүгэржав заан3, Хөвсгөлийн "пүг" хэмээх С.Жамьян, "мундаг" Т.Дорж4, Булганы Б.Товуу, "довцог" Б.Пүрэвжав, Завханы "дөш" Л.Рэнчинсамбуу, "гогор" Я.Дорлиг, Архангайн Д.Санжмятав, "пампиан" Д.Жамьяншарав, "даран цагаан" Д.Ванчинсүрэн, Өвөрхангайн Орги буюу Ж.Дорж, Баянхонгорын Ц.Готов5, Дорнодын "нахиу" Д.Гонгор, Архангайн Д.Махшир, Булганы Дэ.Содном, "мундаг" Г.Наваан, "буханхүү" А.Моломжамц, Төвийн "мойл" Э.Зундуй, Дундговийн "жанжин" Ч.Мижид.
Улсын начингуудаас Төвийн Данигай, Ц.Гүндэл, Б.Хас6, О.Цоодол7, Архангайн "майжиг" Л.Банзар, "сөлөнгөө" М.Ёндон, Булганы "хөнхөр" М.Гомбодорж8, Сэлэнгийн Д.Төмөр-Очир, Өвөрхангайн Ш.Жанцандорж, Хэнтийн А.Цогоо, Б.Надмид, Хөвсгөлийн Д.Төмөр9, Ө.Шаравжамц, Увсын В.Малиа зэрэг хүчтэнүүд зодогложээ.
Одоо эдгээр хүчтэнүүдээс хэн хэн шөвгөрч, бас шөвөгт тулж очсоныг Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа бай шагнал олгосон данс (ҮТА, Д-7, Х-2, ХН-780)-аас та бүхэнд толилуулья.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү