1993 онд Бразилийн хөл бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийж байх үед очиж сурвалжилж байсан Британийн сэтгүүлчид нь нэгэн өвгөнийг энэ бэлтгэлийг үзэхэд нь тусалж дотогшоо оруулж өгөхөөр болжээ. Тэмцээн биш жирийн л нэг бэлтгэл болохоор Бразилын иргэнийг тэнд оруулахад ямар ч түвэг байхгүй, урьд ч иймэрхүү юм зөндөө байсан, цаашид ч байх болно гэж бодож байсан сэтгүүлчид маш их эндүүрсэн байжээ.
Англичуудтай тун нөхөрсөг харьцаж байсан Бразилын шигшээгийн туслах дасгалжуулагч Марио Загалло нь сэтгүүлч нөхдийнхөө хүсэлтийг дор нь биелүүлээд өгье гэж ам алдсан боловч өнөө өвгөнийг авчрах үед тэрээр гэнэт орилон босч ирэн өвгөнийг тэндээс шууд хөөлөө. Галзууртлаа уурлаж, бас их айсан царайтай дасгалжуулагч эр хэлэхдээ “ та нар надад сая доллар өгье гэсэн ч би энэ хүнийг хэзээ ч багтаа ойртуулахгүй” хэмээн хашхирч байсан гэдэг. Харин өнөө өвгөн уйлсаар стадионыг орхин явжээ. Өвгөний нэр нь Моасир Барбоза!
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү