paid-only post 14 минут унших

Тусгаар тогтнолын төлөөх хагас зуун жилийн тэмцэл

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга,

доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар

Нэгэн цагт дэлхийн түүхийг бичиж явсан Монголчууд өвөр зуураа эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө, эмс хүүхний төлөө тэмцэлдэн бие биеээ алж устган гаднын улс орны эрхшээлд орж тусгаар тогтнолоо алдсан гашуун түүхийн эхлэлийг тавьсан.

Өвөр Монгол 1636 онд1  Манжид эзлэгдэн дагаар орж улмаар 1691 онд2 Халх Монгол Манж Чин гүрний вассал болж, Зүүнгарын хаант улс 1755 онд3  эзлэгдэж өвөг дээдсийнхээ олон зуун жилийн халуун амь бүлээн цусаар бий болгосон тусгаар тогтнолоо алдсан юм.

Монголчууд тусгаар тогтнолоо алдахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь үндэсний эв нэгдэл яах аргагүй мөн. Халх, Ойрад, ар, өвөр Монгол гэх зэргээр талцан тэмцэлдэн дор бүрнээ өөрийн гэсэн улс байгуулан эрх мэдэлд хүрэх гэж шуналтан зүтгэсэн нь ийм харамсалтай байдалд хүргэсэн билээ. Гэвч тусгаар тогтнолоо эргүүлэн авах Галдан бошигт хаан, Амарсанаа, Чингүнжав нарын бослого хоорондын эв нэгдэлгүй байдлаас болж амжилт олоогүй юм.

Монголчууд бид XVII-XХ зууны эхэн хүртэл Манж Чин гүрний хамгийн алслагдмал харанхуй бүдүүлэг хөгжлийн гадна үлдсэн бүс нутаг болж төрөл бүрийн алба барьж шаардлагатай үед цэрэг зэвсгийн хүчээр туслах үүрэг хүлээж байсан4. Энэ ч үүргээ биелүүлж ирсэн.

Гэвч XIX зууны хоёрдугаар хагас ХХ зууны эхэнд Чин улсын дотоод гадаад байдал ихээхэн сулран доройтож өөрийн улсаа ч хянах чадваргүй болж ирсэн байдаг. Манж Чин гүрний толгойд Хятад бодлого улам бүр баттай сууж Монголыг үгүй хийх “Шинэ засгийн бодлого” гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү