
Африкийн улсуудад хэсэг байж байгаад л нэгэн хөөрхөн хар толгойтой цэргийн толгойд гэв гэнэт улс орноо хөгжүүлэх гялалзсан санаа орж ирэн төрийн эргэлт хийж засгийн эрх авдаг тухай манай нэгэн нийтлэлч бичсэн байдаг санагдана. Томас Санкара бас ч иймэрхүү хөөрхөн толгойтой эр байсан бөгөөд Африкийн заншил ёсоор цэргийн эргэлт хийж байж засгийн эрхэнд гарсан байна (1983 он). Тухайн үед улс орон нь нийтийн ядуурал, гуйланчлал, эмнэлгийн үйлчилгээ бараг байхгүйгээс болж асар их хэмжээний өвчин зовлон үхэл, бичиг үсэг үл мэдэх явдал нийтийг хамарсан, ер нь л дампуурсан гэхэд ч багадмаар улс байв. Хамгийн гол нь хээл хахууль газар авч нийгмийн бүх л харьцаанд гүн гүнзгий нэвтэрч орсон учир дээрх хүнд асуудлуудыг шийдэх ямар ч боломжгүй мэт. Улс орны хүн амын дундаж наслалт дөнгөж 40, нэг их эмчид ногдох хүний тоо 50 000 давсан, эмнэлэг зэрэг нийгмийн хамгаалалтын аливаа дэд бүтэц байхгүй, бараг л боолын нийгмийн үеийн улс орон гэж хэлж болохоор байлаа.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү