paid-only post 4 минут унших

Учир нь олдоогүй үхэл

Дэлхий дээр болж байсан хамгийн шуугиантай, хамгийн нууцлаг үхэл нь чухам хэний үхэл байсан бол гэж асуувал олон хүн АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийгийн аллагыг хэлэх болов уу.

Учир нь олдоогүй үхэл

Нийтлэлч Чалчаа саарал (Энэ нийтлэл дэх үзэл бодол, дүгнэлт нь нийтлэлчийн байр суурийг илэрхийлнэ)

Дэлхий дээр болж байсан хамгийн шуугиантай, хамгийн нууцлаг үхэл нь чухам хэний үхэл байсан бол гэж асуувал олон хүн АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагыг хэлэх болов уу. Харин дараа нь...

VHS буюу видеомагнитфон гээчийг мэдэхгүй, сургийг нь ч дуулаагүй хүмүүсийн хувьд Брюс Ли гэдэг нэр нэг их танил биш байж магадгүй л юм. Гэхдээ энэ хүн 1970-аад он болон түүнээс хойших он жилүүдэд дэлхий дээрх хамгийн алдартай хүний нэг байсан ба түүний нууцлаг үхэл нь Брюс Ли-г улам бүр алдаршуулсан байж ч магадгүй билээ.

1973 оны 6-р сард Брюс Ли Гонконгод ирж өөрийн хийхээр бэлдэж байгаа Game of Death хэмээх кино дээр ажиллаж байлаа. 7-р сарын 20-ны өдөр тэрээр Тайванийн жүжигчин бүсгүй Бетти Тин Пэйгийн гэрт зочилж, уг жүжигчнийг өөрийнхөө шинэ киноны нэгэн дүрд тоглуулахаар ятгах гэж очсон гэдэг. Орой 19 цаг 30 минутын үед Брюсын толгой өвдөж, Бетти толгойн өвчин дарах Эквагесик гэдэг энгийн нэг эм өгсний дараа Ли “бага зэрэг хэвтээд зүгээр болно байх” гэсээр орон дээр нь унтсан гэдэг. Гэвч тэр дахиж босоогүй билээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…