paid-only post 4 минут унших

Угсраа мэхт, Улаан хүзүү хэмээх Х.Дэлэг арслан

1903 онд Архангайн Өлзийт сумын малчны гэрт төрсөн Х.Дэлэг арслан. «Угсраа мэхт», «Улаан хүзүү» хэмээх нэрийн учир.

Угсраа мэхт, Улаан хүзүү хэмээх Х.Дэлэг арслан

Хүрэлийн Дэлэг 1903 онд Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу, одоогийн Архангай аймгийн Өлзийт сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн.

Хүрэлийн Дэлэг 1903 онд Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу, одоогийн Архангай аймгийн Өлзийт сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн. Олны дунд улаан хүзүү (Гандангийн ч гэдэг) хэмээн алдаршсан цуутай бөх билээ.

Х.Дэлэг арслан бага насаа өөрийн эцэг эхийн хамт мал маллаж, хар бор ажил хийж өнгөрүүлээд 20-иод наснаасаа ойр хавийн хошуу, сум, аймгийн наадамд барилдаж түрүүг нь авдаг болжээ. Ингээд 1930 оны үед нийслэл хотод ирж Ганданд шавилан сууж. Тэр үеийн Бөмбөгөр ногоон театр, 10-ын клуб гэдэг газарт “шийтэй бөх” гэж олны анхаарлыг татсан сонин барилдаан зохиодог байжээ. Энэ барилдаанд Л.Чимэд (Мөнгөнморьтын), Маамын Лхагва (урт гарт), Намжилваанчиг (Гандангийн бүрхэг) зэрэг бөхчүүд оролцон барилдаж олныг зугаацуулах ажээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…