Нийтлэлч Чалчаа саарал
Садам Хусейн Кувейт руу халдан довтолсон шалтгаан гэсэн нийтлэлд Ирак Кувейтийн газар нутаг руу халдан орсон шалтгааны тухай бичсэн бол энэ удаа тухайн дайны төгсгөлд болсон нэгэн аймшигт хэргийн тухай сонирхуулъя.
1990-оны 8-р сарын 2 нд Иракийн 88000 цэрэг Кувейт руу цөмрөн орж 2-хон өдрийн дотор энэ улсыг бүхэлд нь эзэлж хяналтдаа авчээ. Шинэ цагийн бас нэг цахилгаан дайны гялалзсан жишээ ч гэж болох байх.
Харин үүний хариу нь 5 сарын дараа ирсэн бөгөөд 1991 оны 1-р сарын 17 нд АНУ тэргүүтэй улс орнууд Иракийн цэрэг офицер, цэргийн дэд бүтцэд (зөвхөн цэргийнх ч биш) агаараас цохилт өгч эхлэн хоёрхон шөнийн дотор 4700 нислэг үйлдэж, агаарын төдийгүй газрын эсэргүүцлийг ч ерөнхийд нь дарж чаджээ. Гэсэн ч дахиад бараг сарын турш Саддамын цэрэг армийг агаараас асар их хүчээр бөмбөгдөж байгаад 2-р сарын 23 нд хуурай замын цэргээ тулалдаанд орууллаа.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү