Нийтлэлч Чалчаа саарал
1940-өөд оны үеийн Европын хамгийн хүчирхэг арми бүхий Франц улс Гитлерийн Германд ялагдан бууж өгснөөр олон арван дайчид офицерууд нь өөр улс гүрэнд очиж дайсны эсрэг тулалдаж байсны нэг хэсэг нь ЗХУ-д очсон нисгэгч нар байлаа. 1942 онд байгуулагдсан Норманд-Неман (францаар Normandie-Niémen) сөнөөгч хороо нь дан Франц нисгэгч нараас бүрдэж байсан боловч техникчид нь харин Зөвлөлтийн инжинерүүд байжээ.
Учир нь Германтай тулалдахаар санаа шулуудсан эдгээр зоригт эрс нь Зөвлөлтийн сөнөөгч онгоцыг байлдааныхаа зэвсэг болгон сонгож авсан учир механик, техникч нар нь Зөвлөлтийн иргэд байх нь аргагүй юм. Як-1, Як-9, Як-3 онгоцоор тулалдаж байсан энэ хороо нь Курскийн тулаан, Белорусийн нутаг, Дорнод Прусс, Кенигсберг (өнөөгийн Калининград) зэрэг олон том дайн тулаанд ялж ялагдаж явсан түүхтэй боловч энэ удаа тус хороотой холбоотой арай өөр нэгэн явдлын тухай сонирхуулъя.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү