Эрт урьдын цаг болох 1880-аад оны үед Элмер Маккреди гээч нэгэн эр хорвоо дэлхийд мэндэлж, бүтэл муутайхан гэмт хэрэгтэн болж өсөөд удалгүй үхэж далд орсон гэнэ. Гэхдээ энэ хүн итгэхэд бэрхтэй, онцгой хачин түүхээрээ сүүлд алдаршсан юм шүү. Ингээд энэ алдарт эрийн тухай:
Элмер нь 20 нас хүрэх үедээ үл бүтэх гуйлгачин шахам амьтан болон хувирч, архи дарс л ууж байвал өөр юм сайхан юмгүй, байхгүй үед гашуун юм олохоос өөр боддог юмгүй нөхөр байж. Архины мөнгө олохын тулд энд тэнд ажил төрөлд орж удалгүй хөөгдөх бөгөөд гуйлга гуйх дээрээ тулаад байх үед нь архины найз нь “цэрэгт явбал мөнгө төгрөгтэй болж, хүн шиг хүн болох тухай” согтуудаа ярьжээ. Мань эр ч сайн хүн болохоор шийдэн цэрэгт явлаа. Гэсэн ч сурсан юмыг сураар боож болох биш тэндээ архи дарс спирт хулгайлж ууж даргынхаа аргыг барсан тул дороо хөөгдөлгүй яахав.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү