1690 оны зун одоогийн өвөр Монголын нутагт байх Улаан Бодонд (Будан биш) Зүүнгарын хаан Галдан Бошигт Манжийн цэргийн бүслэлтэд орж ялагдан улмаар Манжийн Энх-Амгалан хаанд дагаар орох тухай бодрол бичиг үйлдэн бурхнаа толгой дээрээ авч (хуурмагаар) тангараг өргөсөн тухай манай түүх бичлэгт уламжлагджээ.
Тухайлбал "БНМАУ-ын ТҮҮХ” 3 боть (1966 он ) болон "Монгол улсын түүх” (2003 он )5 ботьд дээрх байдлаар бичиж иржээ.
"Монгол улсын түүх”-ийн (2003 он ) 4-р ботид "Галдан цагийн байдлыг тооцоолоод, хүчтэй цэрэгтэй тулгарснаа мэдэж, энэ тулалдаан Ойрадын талд ашиггүй гэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор төр, шашны тулд хэлэлцээр хийе хэмээн, эхлээд Ялгуусан хутагт, дараа нь Жирүн хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж, найрамдахыг хүсчээ. Манжийн тал ч нэгдүгээрт, тулалдаанд хүч нь сарнисан, хоёрт Мүгдэн, Хар мөрөн, Хорчины туслах цэрэг хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галданы элчийг тусгай цацар барьж, хүндэтгэн хүлээн авчээ" хэмээсэн байдаг.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү