paid-only post 3 минут унших

Үлэг гүрвэлүүдийн Дэлхийг мөхөлд хүргэсэн сүүлт од бидний тооцсоноос ч холоос ирсэн

Шинэ судалгаагаар дэлхийтэй мөргөлдсөн бие астероидын бүсээс биш, нарны аймгийн хязгаараас ирсэн байж болзошгүй.

Үлэг гүрвэлүүдийн Дэлхийг мөхөлд хүргэсэн сүүлт од бидний тооцсоноос ч холоос ирсэн

Б.Нямдолгор

Хэдэн арван жилийн турш үлэг гүрвэл яагаад мөхсөн шалтгааныг тайлбарлахдаа Ангараг, Бархасбадь гарагийн дундах бүсээс нэгэн бага гараг манай дэлхийтэй мөргөлдсөнөөс болж манай гараг дээр амьдарч байсан ихэнх амьтад үгүй болсон гэсэн онолыг бататган ашигласаар ирсэн билээ. Тэгвэл Харвардын Их Сургуулийн эрдэмтэд саяхан явуулсан судалгаагаараа үлэг гүрвэлийг энэ хорвоогоос “арчиж хаясан” тэрхүү биетийг та бидний бодож байгаагаас ч алс холоос ирсэн гэсэн онолыг дэвшүүлсэн байна.

Тодруулбал Бархасбадь гарагийн таталцлын хүч сүүлт одыг нарны аймгийн тойрог замд оруулснаар сүүлт од наранд ихээхэн ойртож, нарны татах хүч өнөөх сүүлт одыг хэдэн хэсэгт хуваажээ. Сүүлт одны зарим хэлтэрхий Дэлхийн тойрог замд орсон бол нэг нь Мексикт унасан. Тэдний дэвшүүлсэн шинэ онолоор бол энэ мөхөл нь манай дэлхийтэй ойрхон бага гарагаас болоогүй харин “Оорт үүл” бүсийн нарны системд харъяалагддаг сүүлт одноос болсон гэнэ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…