paid-only post 8 минут унших

Үндэсний бөхийн Даян аварга цолтнууд

Үндэсний бөхийн Даян аварга цолтнууд

Бөх сонирхогч олон түмэндээ зориулан даян аварга цол хүртсэн бөхчүүдийн талаар хүргэе. Улсын аварга цолтой бөх наадамд 9 давж түрүүлэх юм уу эсвэл 9 давж үзүүрлэхэд (тэгш ойн жилд) даян аварга цол хүртээдэг билээ. 1921 оноос хойш өдгөө даян аварга цолтон дөрөв төрөн гарсан бөгөөд үүн дээр бид 1907, 1911 онд даян аварга цол хүртсэн хоёр бөхийг нэмэн танилцуулж байна.

 

Цэвэгийн Буянтогтох

 

Ард олондоо “Буянто” аварга хэмээн нэрлэгдсэн даян аварга Ц.Буянтогтох 1903 онд анх долоон хошуу даншиг наадамд барилдаж тав даваад зургаагийн даваанд Намхай аваргын аманд гарч унасан байна. 1903 оны бага даншиг наадамд үзүүрлэж, Намхай аваргад буулгуулан “арслан” цол авч, 1904 оны даншиг наадамд 10 давж Намхай аваргатай үлдэж үзүүрлэн дахин арслан цолоо батлаад, 1907 онд шөвгөрөн Богдын зарлигаар 27 настайдаа даян аварга цол тус тус хүртжээ. 1906, 1907, 1908, 1911 онуудад даншиг наадамд шөвгөрсөн юм.

  Алдарт Намхай аварга, Лусанжамбаа аварга, Шаравжамц аварга, Вандан аварга нарын гол өрсөлдөгч энэ алдарт бөх нас дээр гарсан хойноо ч эмнэг хангалыг уургагүй барьж дарж оосорлодог байсан төдийгүй Сэцэн хан аймгийн гоё бичдэг бичээчийн нэг, мөн үндэсний сурын улсын мэргэн цолтой шилдэг харваач байсан ажээ. Даншгийн алдарт аварга Ц.Буянтогтох нийтлэлийг үзнэ үү

 

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү