Бэлтгэсэн Б.Нямдолгор
Уругвайн Агаарын Хүчний 571-р нислэг буюу хожмоо хүмүүсийн дунд Андын нурууны онгоцны осол хэмээх нэрээрээ илүү танигдсан уг нислэг нь Уругвайн нийслэл Монтевидео хотоос Чилийн Сантьяго хотыг чиглэн нисч явсан захиалгат нислэг байсан юм. Уругвайн регбийн багийн гишүүд Чили улсад Английн Old Boys Club хэмээх регбийн багийн эсрэг тоглох ёстой байлаа.
Товчхондоо ийм зүйл болжээ
1972 оны 10-р сарын 13-ны өдөр тус нислэгийн ахмадаар агаарт 5117 цагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч хурандаа Хулио Цезар Феррадас нисч явжээ. Харамсалтай нь түүний туслах нисгэгчийн үүргийг гүйцэтгэж байсан туршлага нимгэнтэй Данте Хектор Лагурара цасаар хучигдсан Андын нурууны дээгүүр нисч явахдаа онгоцны байршил тогтоогч төхөөрөмжийн заалтыг буруу уншиж, өөрсдийгөө Чилийн Курико хотод хүрээд ирсэн байна хэмээн эндүүрчээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү