Гераны асууд гэж тэр чигтээ барон, гүн зэрэг дээдсүүд юм биз дээ. Тэгвэл би өөрөө хаан, султан байна. Тэд нар намайг яах юм... хэмээн хэлж байсан Зөвлөлтийн бас нэгэн алдарт ас бол Султан Амед Хан юм. Дагестан аавтай, Крымийн татар ээжтэй энэ нөхөр дайн эхэлсэн анхны өдрөөс тулалдаанд орж ялагдал гээч юу байдгийг жинхэнэ мах цусаараа мэдэрсэн хүн. Тэрээр И-153 “Чайка” онгоцоор дайныг эхлүүлж 70 гаруй удаа тагнуулын нислэг үйлдсэнээс бусад үед газрын цэрэг техникийг дайрч байж. Халх голд Японы Ки-27-гийн өөдөөс олигтой тулж чадаагүй энэ онгоцоор Эмиль, Фридрих зэрэг Германы шинэ сөнөөгч онгоцны өөдөөс яаж ч чадахгүй учир ийм шийдвэр гаргаж байсан болов уу. Ямар ч хуяггүй ийм онгоцоор газрын цэргүүдийг дайрах гэдэг ямар аюултай зүйл болохыг тайлбарлах гэх нь илүүц биз.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү