paid-only post 5 минут унших

Үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн эсрэг дүрүүд

Үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн эсрэг дүрүүд

Монголын кино урлагт эсрэг дүрийг чадварлаг бүтээсэн үе үеийн жүжигчид цөөнгүй бий. Эсрэг дүрийн баатар нь үзэгч олны зэвүүцэл, бухимдлыг чин үнэнээсээ хүргэж, жүжигчин өөрийн дүрээ яг л бодит мэт гаргана гэдэг чадвартайн илэрхийлэл билээ.  Үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн эсрэг дүрүүдийг энд онцолж байна.

Ардын жүжигчин Б.Дамчаа - Исмэйл тайш

https://www.history.mn/i/b/2201/EA-0FEH8RD-SYLXEOT-TI19L8W-PJ
https://www.history.mn/i/b/2201/EA-0FEH8RD-SYLXEOT-TI19L8W-PJ

Монголын кино урлагийн алтан үеийн жүжигчин Б.Дамчааг мэдэхгүй хүн ховор. Түүний бүтээсэн дүр бүхэн бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ. Тэрээр уран сайхны “Үер” киноны Молом, “Мандухай цэцэн хатан” киноны Исмэйл тайш, “Хүргэн хүү” киноны Хайдав, “Өглөө” киноны Хачиг Луузан, “Хатанбаатар” киноны Жав зэрэг дүрүүдийг дэлгэцнээ бүтээж кино судлаач, шүүмжлэгчид болон үзэгч олноос өндөр үнэлэлт авч байв. Түүний бүтээсэн дүрүүдээс Исмэйл тайжийн дүрийг дурдахгүй өнгөрч болохгүй. “Исмэйл бол төрийн том сайдын дүр. Гэхдээ цаад санаа нь хаан төрийг булааж авах зорилготой. Түүний зорилго, амьдралын гол шугамыг жүжигчин Б.Дамчаа гүнзгий ойлгож, гаднаа ихэмсэг дүр эсгэж, хорон санаагаа чанд нууцлан хамраараа хорон санааныхаа”утааг” огт гаргахгүйг хичээж явсаар эцсийн эцэст Мандухайг егүүтгээд санасандаа хүрлээ хэмээн хаан суудалд сэтгэл тэнүүн суудаг билээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү