paid-only post 5 минут унших

XX-р зууны хамгийн том луйварчдын нэг

Catch me if you can (чадвал намайг барь гэж орчуулах юм болов уу) нэртэй Спилбергийн найруулсан, Том Хэнкс болон ДиКаприо нарын тоглосон нэгэн киног та бүхэн үзсэн байх.

XX-р зууны хамгийн том луйварчдын нэг

Catch me if you can (чадвал намайг барь гэж орчуулах юм болов уу) нэртэй Спилбергийн найруулсан, Том Хэнкс болон ДиКаприо нарын тоглосон нэгэн киног та бүхэн үзсэн байх. Кино урлагийн гурван томоохон оргилуудын бүтээсэн энэ киног Фрэнк Эбегнейл хэмээх залилагчийн бодит түүхээр хийсэн гэдэг. Тэгвэл энэ түүхтэй тун ойролцоо үйл хийсэн нэгэн эр 1930-аад оны үед ЗХУ-д бужигнуулж явжээ.

Владимир Голубенко нэртэй, 19 настай эр трамвай дотор хүний түрийвч хулгайлж байгаад анх удаа баригдан шоронд суулаа. Ялаа эдэлж дуусан шоронгоос гараад сурсан юмаа хийж явсаар 1937 онд дахин баригдан Дмитровский гэсэн нэгэн жижигхэн сууринтай ойрхон байрлах шоронд орсон байна. Угаас хэл яриа нь дийлдэхгүй уран, хүний сул талыг ашиглахдаа гаргуун тэрээр хуяг нарыг ангайлгаж, өөртөө дасгасаар байгаад нэгэн удаа эгзэг гарган шоронгоосоо оргожээ. Шууд л явсаар галт тэрэгний зогсоолд очин,зорчигч тээврийн галт тэргэнд орсон байна. Ямар ч бичиг баримтгүй учир эхний шалгалтаар л баригдах аюултай болохоор юун түрүүнд нэгэн зорчигчийн бичиг баримтыг хулгайлж авангуут эхний зогсоол дээр бууж олны дунд уусан алга болов. Тэрхүү паспорт нь Валентин Пургин хэмээх хүнийх байсан бөгөөд зургийг нь өөрийнхөө зургаар сольсны дараа хэнд ч үзүүлэхээс айхааргүй найдвартай бичиг баримттай болжээ. Дараа нь энэ паспортыг мөн ч олон хүн шалгасан боловч зураг нь хуурамч гэдгийг хэн ч мэдээгүй юм гэнэ лээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…