Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө түүх болж үлдсэн хуучны хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. МОНЦАМЭ агентлагийн 10 хоног тутмын хэвлэл "Ил товчоо" сонин анхны жилдээ хэвлэгдэн гарч байх үес буюу 1991 оны нэгдүгээр сарын 21-30-ны дугаар болох №3-т төр засгийн тэргүүн асан Ж.Батмөнх гуайтай гэрт нь очиж хөөрөлдсөн "Ямар ч нөхцөлд хүч хэрэглэж болохгүй" гарчигтай ярилцлага нийтлэгдэж байжээ. Ярилцлагыг МОНЦАМЭ агентлагийн дэд даргаар ажиллаж байсан Т.Галдан хийсэн. Ил товчоо сонины эрхлэгчээр Г.Аким ажиллаж байсан ба 1994 оноос хувийн хэвшилд шилжжээ.
22 жил дээд сургуульд багшилж, арван жил БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, долоон жил шахам МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад эдүгээ гавьяаны амралтаа эдэлж байгаа билээ. Малчин ардын гэрт төрж өссөн энэ хүн амьдралынхаа ихэнх хугацааг багшлах ажилд зориулж, түүнээс төдий л багагүй хугацаанд нам, төр, засгийн тэргүүний алба хашиж байлаа. Тэр захиргаадах арга, хүнд сурталт дэглэм ид цэцэглэж байсан үед нам, төрийн удирдах тушаалын өгсүүр замаар мацахдаа амьсгаадан сууж амарсангүй, тамирчин хүний хөнгөн шогшоогоор ноён оргилд нь гарсан билээ. Харин 61-нийх нь жил орсны дараах он жилүүдэд улс орны дотоод байдал нэн ээдрээтэй, нугачаа донсолгоо ихтэй болоход тэрбээр бүдэрсэн авч хөл алдаж ангалд уналгүй, "нэр бүтэн" үлдсэн юм.
Улс төрийн бодлогод буурь суурьтай ханддаг, монгол ухаантай, аажуу тайван, аядуу үзэлтэй энэ хүн дэндүү хаширлаж, харзнаж хүлээх, хамт ажиллаж байсан зарим хүний талаар олон түмний өгч байсан бодит үнэлэлт дүгнэлтийг сонсож шүүмжлэлтэй хандахын оронд хамгаалан бөөцийлөх дутагдалтай хүн гэж шүүмжлэгдэж байсан удаа бий. Одоогоос яг нэг жилийн өмнөх тэсгим өвлийн хүйтний эрч хариагүй үеийн улс төрийн халуун өдрүүдийн тухай нам, төрийн тэргүүн асан Ж.БАТМӨНХ өнөөдөр улс орны төр, засгийн тогтолцоо харьцангуй тогтвортой болсон үед ямар сэтгэгдэлтэй, ямар бодолтой байгааг нь асууж ярилцан, уншигч авхай нартаа толилуулахаар гэрт нь бид очсон юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү