paid-only post 1 min read

Жамухын ирлэсэн хоёр жанжин

Урууд овгийн Жорчиудай Жамухын харьяанд байжээ. Арван гурван хүрээний байлдааны дараа тэрээр Тэмүжинд нэгдсэн нь.

Жамухын ирлэсэн хоёр жанжин

Жорчиудай

Урууд овогтны дээдэс Начин баатрын хүү Эрэлхэг баатар, мэргэн харваач гэсэн алдартай. Жорчиудай байлдаанд алаг тугаа мандуулж дайтна. Анхандаа Жамухын харьяалалд байжээ. "Арван гурван хүрээний байлдааны" дараа Жамухын харгис хэрцгий байдал тод илрэх үед түүнийг жигших Хуйлдар тэргүүтэй Мангууд овогтны хамт Чингист дагаар оржээ. Урууд, Мангууд овогтон ямагт манлайлан довтлоно. 1203 оны "Муу өндрийн" байлдаанд Чингис гурван мянгаадхан цөөн цэргээр Хэрэйдийн хүчирхэг олон цэрэгт их хохирол учруулсан нь эдний гавьяа мөн. Сүүлд нь Зээгэр Өндөрт Жорчиудай, Архай Хасар хошуучлан орж гурван өдөр, гурван шөнө ширүүн тулалдаж Хэрэйдийг мөхөөхөд Жорчиудай тэргүүлжээ. 1204 онд Найманг дайтаж дарахад Хуйлдар нэгэнт нас барсан байсан тул Жорчиудай Хуйлдарын хүү Мөнх, Халзан нарын хамт (дөрвөн хошуучийн дараа) гэзэгт довтолж их гавьяа байгуулсан. 1206 онд Чингис Жорчиудайг "Өндөр уулын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа" гээд 88 гавьяатны 6 дугаарт оруулан соёрхол хүртээжээ. Мөн татвар хатан Ибагааг Жорчиудайд соёрхжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…