БНМАУ -Урлагийн гавьяат зүтгэлтэн ,
Төрийн Шагналт ,
Ардын жүжигчин кино зураглаач,
XX-р зууны монголын манлай кино найруулагч
***ДЭЖИДИЙН ЖИГЖИД. *** 1919-1989
Тэр Хөвсгөл аймгийн Рэнчинхүмбэ суманд 1919 оны 5-сарын 10 нд төрсөн.
Монголын кино урлагийн ноён оргил болсон бүтээлүүд бүгд түүнийх .
Тэр Цогт тайж киноны зураглаачаар анх кино урлагт хөл тавьж,
1959 онд Ардын элч . Улаанбаатарт байгаа миний аавд
1961 он.Түмний нэг 1962 он. Үер 1966 он . Өглөө 1968 он .Хүргэн хүү 1970 он.
Тэмцэл 1971он. Баян булгийнхан 1973он. Хөдөөгийн баясгалан 1974.Өнөр бүл 1980он. Хөх ногооны униар 1977он.
Газрын жигүүр1978он. Ард Аюуш 1984 он. Жаргал даахгүйн зовлон 1982 он гээд олон бүтээлийг бидэнд үлдээсэн буянтан. Д.Жигжид гуай 10 аад хүүхэдтэй.Эхнэрээ амаржих үед нь дандаа хөдөө ажилтай явсан гэдэг.Харин Хүргэн хүү -киноны зураг авалтын үед кино багийнхандаа "зайлуул даа хань минь дандаа ганцаараа л байсан энэ удаа амаржих үед нь дэргэд нь байж аяга шөл зөөх юм юмсан гэж ярьж байсан гэдэг. Нэг л өглөө шууд хот явахаар болж ойр зуурын ажил бүх зүйлээ хамт олондоо даалгаж үлдээгээд явжээ. Удалгүй 2-3 хоноод царай нь гэрэлтэн нүд нь гялалзан инээд алдсаар "ХҮҮТЭЙ БОЛ ШҮҮ"-гэсээр ирсэн гэж Нэвтрүүлэгч С.Батсүрэн гуай өөрийнхөө дурсамж номонд бичсэн байлаа. Ингэж Жийгээ маань (нөхөд нь ингэж дууддаг ) отгон хүүгээ өлгийдөн авч байжээ. 😊Тэр хамгийн сүүлд "Мандухай цэцэн хатан"-киноны төсөв батлуулан эхлүүлсэн ч,эрүүл мэндийн байдлаас болоод дуусгаж чадаагүй байдаг. Тэр бас олон кинонд Оператор хийсэн. Үнэхээр гайхалтай гэхээс өөр үг алга даа. Д.Жигжид гэх энэ эрхэм хүний бүтээн босгож үлдээсэн тэр өндөр оргил өөд шимтэн мацах монголын залгамж үе гэрэлтэн мандаж дэлхийд дуурсах үе ирэх нь лавтай. 😊 👑 🙏
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү