paid-only post 3 минут унших

Жуков vs Чуйков(1)

Жуков vs Чуйков(1)

Жуков VS Чуйков буюу маршалын охин
Сталинградын тулалдаанаар төрөн гарсан Зөвлөлтийн бас нэг гарамгай жанжин бол Василий Иванович Чуйков юм. Аугаа их эх орны дайны эхэн хэсэгт Хятадад Чан Кай Ши-гийн цэргийн зөвлөх байсан тэрээр нутагтаа дуудагдан ирж хэсэг бэлтгэгдэж байгаад шууд Сталинградын хориглох тулалдаанд 64-р армийг удирдан оролцож эхэлсэн байдаг. Доод тушаалтан нараасаа өгсөн үүрэг даалгаварыг нь ягштал биелүүлэхийг маш хатуу шаарддаг, хараал ерөөл, доромж үг хэлэхээс ер буцдаггүй, хааяа бүр цохиод авдаг байсан энэ генералд дээд тушаалтнууд ч гэсэн бас ямар нэг хэмжээгээр дургүй байдаг байжээ.

Никита Хрущев Чуйковыг Хятадад байхдаа хөрөнгөтний ёсонд идэгдсэн, хөрөнгөтөн адил таяг тулж явдаг, ихэрхүү дээгүүр зантай, цагаан бээлийнээс салдаггүй гэж дайны үед дүгнэж байсан гэдэг. Үнэндээ Чуйков нь аль иргэний дайны үеийн шархнаас болж таяг тулдаг байсан ба цагаан бээлий гээд байгаа зүйл нь гарын арьсны өвчнийг боосон боолт төдий байжээ. Дайны ид үе, стресс нэмэгдэх үед энэ өвчин даамжирдаг байсан байна. Харин, дээрэнгүй, их зангийн тухайд бол Зөвлөлтийн бараг бүх жанжныг харлуулах гэвэл ингэж хэлж болох байх. Зөвтгөе гэвэл шийдэмгий, шаардлагатай гээд л болоо.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү