Зимбабве улс хөгжин цэцэглэж байсан түүхтэй
40 жилийн өмнө Африкийн хамгийн баян орнуудын нэг байв. Өнөөдөр иргэдийн 95% нь ажилгүй. Юу нь буруу болов?
40 жилийн өмнө Зимбабве улс нь африктаа л баян тарган, хөгжил цэцэглэлтээрээ тэргүүн орнуудын нэг байсан гэдэг. Харин одоо энд инфляц хамгийн дээд хэмжээнд хүрч, хүн ардын 95% нь ажилгүй, ДОХ өвчний халдвараар тэргүүн тун дээгүүр бичигдэж байгаа гээд муу муухай юм болгоноор шахам л тэргүүлж байгаа улс болон хувирчээ.
XX-р зуунд колонийн систем уналтад орж, Их Британи улс өөрсдийн харьяанд байгаа улс орнуудыг хянах боломжоо алдсанаар Родезийн (1980 оноос өмнө Родезия гэсэн нэртэй байв) ерөнхийлөгч Ян Смит нь тусгаар тогтнолоо зарлан, энэ талаар “эзэдтэйгээ” ширүүхэн яриа хэлэлцээ явуулж эхэллээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү