1985 оны 12-р сарын 19 ний өдөр Якутскаас Эрхүү чиглэлд нэгэн АН-24 хөөрчээ. 52 зорчигч бүхий энэ онгоцны багийн 2-р нисгэгч нь Шамиль Алимурадов гээч хүн байв.
33 настай энэ эр Ленинградын иргэний нисэхийн академийг онц төгссөн боловч хаа холын Якутскийн нисэх отрядад хуваарилагджээ. Нэлээд зовлонтой зан ааштай, кавказ гаралтай Алимурадов нь Якутск дахь нисэх бүрэлдэхүүн дотроо цорын ганц академийн боловсролтой хүн байсан бөгөөд мэргэжлийн хувьд хэнээс ч илүү нөхөр байж. Гэхдээ л 2-р нисгэгчээс илүү ахиж дэвшсэнгүй. Нөгөөх л элдэв болох болохгүй ааш араншингаас болсон хэрэг. Дээр нь энэ нөхөр энд тэнд гомдол гаргаж зарга үүсгэх дуртайг яана. Бүр Брежневт хүртэл захиа бичиж үзээд, дараа нь НҮБ-д зовлонгоо тоочсон гэхээр ямар заргач хүн нь ойлгомжтой байх.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү