Нийтлэлч Чалчаа саарал
Хүйтэн дайны үеэр АНУ нь ЗХУ-ыг айлгах ёстой бас нэг шинэхэн зэвсгээ бүтээж туршин шалгаж эхэлжээ. Энэ бол цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг Трешер байлаа.
Маш бага дуу чимээ гаргадаг, өндөр хурдтай, ёстой шүдээ хүртэл зэвсэглэсэн, уснаас ил гаралгүй дэлхийг хэдэн арав дахин тойрох боломж бүхий хөдөлгүүр, хамгийн орчин үеийн гидролокатор...Зөвлөлтийн шумбагч онгоцны жинхэнэ эрлэг болох ёстой хөлөг байв. Ганцхан дутуу зүйл байсан нь гүн шумбах чадвар. Трешер хөлгийг 350 метрийн гүнд шумбах боломжтой байхаар тооцож хийсэн ба энэ айхтар гүнд үнэхээр ордог, ажиллах чадвартай хэвээр байж чадвал Зөвлөлтийн шумбагч онгоцны гол давуу тал үгүй болох байлаа. Тийм ч учраас Америкийн флотынхон уг онгоцны гүн шумбах бодит боломжийг харах гэж тэсэн ядаж байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү