paid-only post 8 минут унших

Зөвлөлтийн генералууд Берияг эцэс болгосон нь

1953 оны арванхоёрдугаар сарын 23-нд Оросын ард түмний олон баатарлаг эрчүүд, сэхээтнүүдийг хэлмэгдүүлэн хөнөөсөн, аймшигт яргаллын машины залуур дээр Сталины суулгасан этгээд болох Берияд Зөвлөлтийн Дээд шүүхээс буудан алах ял оногдуулж тэр оройдоо 19.50 цагт гүйцэтгэсэн юм. Түүнийг хожмоо ЗХУ-ын баатар, маршал болсон дэслэгч генерал Павел Батицкий өөрийн биеэр гүйцэтгэж Бериягийн духанд сум зоосон байдаг. Зөвлөлтийн удирдагчийн баруун гар байсан Берия уйлан сөгдөж Батецкийгээс амь гуйж байсан гэдэг.

Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах /АДЭХ/ хүчнийг үндэслэгч, ЗХУ-ын баатар, маршал Павел Батицкийн мэндэлсний 100 жилийн ойг оросууд нэлээд нижгэр тэмдэглэсэн. 1960-1970-аад онд ЗХУ болон Варшавын гэрээний АДЭХ хүчний цэргийн ерөнхий команлагчаар ажиллаж байсан Батецкийгийн Берияг буудан хороосон болох нууцыг түүний мэндэлсний 100 жилийн ойн үеэр болсон арга хэмжээн дээр ОХУ-ын Агаарын цэргийн хүчний Ерөнхий штабын дарга, дэслэгч генерал Вадим Волковицкий анх удаа баталсан байдаг.

Л.Бериягийн тухай дуулаагүй хүн ховор. Тэр бол И.В.Сталины хамгийн ойр дотны шадар туслахуудын нэг байлаа. Өөрийн гардан бүтээсэн машиныхаа золиос болсон Бериягийн тухай өгүүлье. Берия оросын хорих лагеруудын сүлжээ буюу ГУЛАГ-ыг үүсгэн байгуулагч төдийгүй тусгай хорих ангиудыг нь санаачлагч нь байсан юм. Энэ аймшигт хорих лагеруудад гэм зэмгүй олон мянган хүн хоригдож тарчлан зовж, амь насаа алдаж байсан гашуун түүх буй.

Л.П.Берия бол оросын улс төрчид, нийгмийн зүтгэлтэн, цэргийн жанжнуудын аймшиг, эрлэгийн элч нь байсан бөгөөд Сталины нөмөр нөөлөг дор түүний эрх мэдэл хэмжээ хязгааргүй байсан гэх түүхийн баримт байдаг. Түүний дээр Сталин, хөх тэнгэр хоёроос өөр юу ч байсангүй. Тэр Дотоод хэргийн ардын комиссар байхдаа олон мянган хүнийг хэлмэгдүүлэн баривчилж, эрүүдэн тамлах, бөөнөөр хорих лагерь руу илгээх ажлыг шуурхай зохион байгуулж байсан гэдэг.

1941 оны аравдугаар сард Берия 25 хүнийг шүүхийн шийдвэргүйгээр буудан хороох тушаалыг бичгээр өгч гүйцэлдүүлсний дотор ЗХУ-ын баатар дөрөв, хойшой баатар нэг байсан гэдэг.

Берия бас ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ард түмнүүдийг төрөлх нутгаас нь хөөн гаргаж, нүүлгэн цөлөх ажиллагааг гардан зохион байгуулж байжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү